
Энэхүү тоглоом нь таныг Pandora гарагт аваачих болно. Able Ryder хэмээх залуугийн дүрд тоглох ба уугуул нутгийн иргэдтэй тулгарж, мөн тоглоомын ертөнцөд хэзээ ч харагдаж байгаагүй шинэ хэв маягийг мэдрэх аж. Тоглоомонд та 2 дүрээр тоглох ба нэг нь хүн, нөгөөх нь Пандоро гарагын хүн буюу NaVi-чууд. Хүн төрөлхтний зорилго нь энэ гарагыг өөрийн болгож ашигтай үнэт олдворуудыг нээж ашиглах ба Navi-чууд гарагаа аврахын тулд, өөрсдийн соёл иргэншлээ авж үлдэхийн тулд хүн төрөлхтний эсрэг тэмцэж байгааг харуулна. Хамгийн сонирхолтой зүйл нь орчин үеийн техникжсэн байлдааны зэвсэгүүдийн эсрэг байгалын зэрлэг ан амьтдаар тулалдаж байгаа нь үнэхээр сонирхолтой санагдаж байлаа. Энэ тоглоомыг ерөнхийдөө 15 цаг тасралтгүй нүдэж байж дуусгана. Бас л урт байгаа биз, яг л кино шигээ. тоглоомын явцад төрөл бүрийн сонин хачин зүйлстэй тааралдах бөгөөд тэр хэмжээгээрээ тоглоомыг сонирхолтой болгоно. Мөн 3rd person камертай учир яг кино үзэж буй мэт сэтгэгдэл төрнө. Харагдах байдалаараа Lost Planet, Dark Sector гэх мэт тоглоомуудтай төстэй. Мөн тоглоом дээр онгоц, усан завь, машин аа мөн ан амьтдыг хөлөглөх боломжтой.
Please login or register to see the full article